Япон дахь
амьдралын
бүхий л
хэрэгцээг
GTN-ээс

Манай компани нь зөвхөн гадаад иргэдэд зориулсан цогц үйлчилгээний гүйцэтгэл, ажлын үр дүнгээрээ Японд тэргүүлдэг билээ. Япон дахь байр хайлт, гар утас сим картны үйлчилгээ, ажил хайлт, өдөр тутмын амьдралтай холбоотой зөвлөгөө, кредит карт зэрэг бүхий л зүйлээр Японд хичээж буй Монголчууд та бүхнийг дэмжин, таньд ойрхон найдвартай туслагч тань байх болно.

SERVICE

Үйлчилгээний танилцуулга

BEST-ESTATE
Байр хайлт
Зөвхөн гадаад иргэдэд зориулсан үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйлчилгээ бөгөөд орон сууц, дотуур байр, ажилчдын байр гэх мэт олон сонголтыг таньд санал болгох болно.
Мөн бүх төрлийн байрны гадаад иргэдийн батлан даалт хийдэг болно. Гадаад иргэдийн байрны батлан даалтаар Япон улсдаа тэргүүлдэг байгууллага юм.

дэлгэрэнгүй мэдээллийг үзэх

GTN MOBILE
Гар утасны дугаар, сим карт
GTN Mobile буюу гар утасны сим картны үйлчилгээ нь 2015 оны 1 сараас эхлэн Японд амьдарч буй гадаад иргэдэд зориулан үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Төлбөрийн уян хатан, хямд нөхцөл, олон хэл дээрх үйлчилгээ, өндөр хурдны интернет, үнэгүй ярианы эрх зэрэг олон давуу талуудтайгаараа онцлог учир Япон дахь гадаад хэрэглэгчдэд хамгийн эрэлт хэрэгцээтэй үйлчилгээ болж чадсан юм.

дэлгэрэнгүй мэдээллийг үзэх

GTN JOB
Ажил хайлт
Япон дахь цагийн ажил болон үндсэн ажлын байр хайхад тань бид туслах болно. Бүх салбарын олон ажлын байрны санал байгаа тул таны ур чадвар, мэргэжилд тохирох сайн ажлын байрыг санал болгох болно.

дэлгэрэнгүй мэдээллийг үзэх

LIVING SUPPORT
Өдөр тутмын дэмжлэг, зөвлөгөө
24 цаг 365 өдрийн турш таньд тулгарсан асуудлыг шийдвэрлэхэд бид туслана. Япон, Англи, Хятад, Вьетнам, Солонгос, Монгол хэл гэх мэт хүссэн хэлээрээ зөвлөгөө авч амьдарч буй байртай холбоотой бүхий л асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой.
Манай компаний байрны батлан даалтын үйлчилгээг авч буй үйлчлүүлэгчиддээ үнэгүй үйлчилгээ үзүүлдэг болно.

дэлгэрэнгүй мэдээллийг үзэх

GTN Mongolia-аас үнэ төлбөргүйгээр зөвлөгөө авах

дэлгэрэнгүй мэдээллийг үзэх

CASE STUDY

үйлчлүүлэгчийн дуу хоолой

CASE 01Амарболд Чулуунцэцэг /AMARBOLD CHULUUNTSETSEG/

Би анх 2017 оны 8 сард GTN Mongolia-тай холбогдон сургалтын төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломж олдон 2018 оны 1 сард Япон улсад суралцахаар ирсэн. Японд ирэх хүртэл бүх зүйлд маань туслан байрлах байрыг маань бэлдэн өгч гар утасны сим картаа ч Монголоосоо аваад явсан маань үнэхээр амар байсан. Японд очсоны дараа ч онгоцны буудлаас тосохоос эхлээд метроны аппликейшн ашиглах арга гэх мэт жижиг зүйлс дээр хүртэл тусалсан. Тэгээд өдөр бүрийн мэдэхгүй чадахгүй зүйлс дээр ч бас зөндөө их тусалж Япон дахь GTN-н ажилтан Монгол ах эгч нар маань байнга холбоотой байдаг байсан. Хамгийн их тусалсан зүйл бол үндсэн ажилд орох газраа хайхад туслаж мөн шалгалтанд нь бэлдэхэд маш их туслалцаа үзүүлсэн. Энэ байгууллагад маш их баярлаж явдаг ба цаашдынх нь ажилд амжилт хүсье.

CASE 02Тунгалаг Адууч /TUNGALAG ADUUCH/

Би анх 2018 онд GTN Mongolia компаниас гар утасны сим картаа Монголд байхдаа гэрээ хийн авч Японд ирсэн. Ямар ч утастай байсан Японд ирээд шууд симээ хийгээд л болоо. Шинэ ирж байгаа оюутнууд гар утас болон дугаарын гэрээ хийхэд хэцүү бөгөөд олон зүйл шаарддаг. Сайн ойлгохгүй өндөр төлбөр төлөх гэрээ хийх тохиолдол их байдаг. Гэтэл энэ бүх асуудлыг хялбар болгон GTN компани нь Монголдоо эх хэлээрээ гэрээгээ тайлбарлуулж дугаараа аваад Японд ирсэн хойноо ч тулгамдсан үед Монгол хэлээрээ асууж тодруулах боломжтой болгож өгсөн нь их таалагддаг. Япон явах гэж байгаа оюутнууд маань Монголоосоо энэ сим картыг аваад ирвэл их зүгээр шүү гэж хэлмээр байна. GTN Mobile нь энэ жилээс төлбөрт өөрчлөлтгүй дата нь их болоод их боломжийн болсон байна лээ.

GTN гэж ямар компани вэ?

1 минутын дотор GTN

дэлгэрэнгүй мэдээллийг үзэх

MESSAGE

Хөгжлөөрөө Тэргүүлэгч Япон Улсад Санаа Зовох Зүйлгүй Сурч Амьдрахад Тань Бид Туслая

Япон улс нь Азийн орнууд дундаа хөгжил соёлоороо тэргүүлдэг өвөрмөц ёс заншилтай орон билээ. Монгол залууст Япон орны хөгжил, соёлоос суралцах зүйл олон бий. Миний бие Япон улсад суралцаж, ажиллаж амьдрах хугацаандаа хувь хүн талаасаа хөгжин, өөрийн олон үнэт зүйлийг бий болгож чадсан.
Тиймээс олон Монгол залуус маань арлын Япон оронд суралцаж, ажиллаж, амьдарч туршлага хуримтлуулан эх орондоо эргэн ирж бодит хувь нэмрээ оруулаасай гэж хүсдэг. Хэдий тийм боловч анх Япон улсад очих боломж, очсоны дараа дасан зохицох, асуудал тулгарах гэх мэт учираа олж товхинох хүртэл олон шат давааг давах хэрэгтэй болдог.
Энэ бүх асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийг зорин 15 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй Глобал Траст Нэтворкс компани маань та бүхэнд бүх төрлийн дэмжлэг үзүүлж, Япон улсад санаа амар амьдрах боломжийг олгох болно.
Монгол хүний оюун ухаан, ёс зүй, ур чадвар бүгд дэлхийд үнэлэгдэх бүрэн боломжтой ба өөрийгөө хөгжүүлж, илүү ихийг сурахыг хүсч Япон орныг зорихоор шийдсэн та бүхнийг бид дэмжин, хамтран ажиллахад таатай байна.

Хүндэтгэсэн:
GTN Mongolia ХХК
Гүйцэтгэх Захирал
Б.Лхам-Янжин

COMPANY

Компанийн танилцуулга

Япон

Kомпанийн нэр
Global Trust Networks Co., Ltd.
Байгууллага
2006 оны 7-р сар
Байршил
2-11, Oak Ikebukuro-ийн барилга,
1-21-1 Хигаши Икэбүкүро,
Тошима-кү, Токио
TEL
03-6804-6801
Хөрөнгийн хэмжээ
1,115 сая иен
Ажиллагсдын тоо
245 хүн

Монгол

Kомпанийн нэр
Global Trust Networks Mongolia Co., Ltd.
Байгууллага
2018 оны 7-р сарын 1
Байршил
Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,
Bluemon Center 11 давхар,
1104 тоот, 1105, Монгол улс
TEL
+976 77226671
Хөрөнгийн хэмжээ
240,000,000 төгрөг
Ажиллагсдын тоо
7 хүн

Холбоо барих

Яаралтай холбогдох шаардлагатай үед доорх утсаар холбогдоно уу.

+976 77226671

(Цагийн хуваарь 09:00~18:00)

Манай компани таны хүсэлтэнд түргэн шуурхай хариу өгөхийг зорих болно.
Ямар ч асуултанд танд ойлгомжтой тайлбар өгөх тул та санаа зоволтгүй хүссэн үедээ холбогдоорой.
Хэрэгтэй материал авахыг хүсвэл доорх формыг бөглөнө үү.
※Заавал бөглөх шаардлагатай

Холбоо барих хэлтэс
Компаний нэр
Хэлтэс
Овог нэр
Фүригана
Шуудангийн дугаар
Муж/бүс нутаг
Хот/дүүрэг/хороо
Барилгын нэр
Утасны дугаар
Факс
Мэйл хаяг
Материал
Холбогдож буй шалтгаан
Хувь хүний мэдээлэл зохицуулалт

[Хувь хүний мэдээлэл зохицуулалт]
Дээрх таны мэдээллийг 1. Таны хүсэлт болон асуултанд хариу өгөхөд 2. Материал илгээхэд 3. Манай салбар дээр ирэх зааварчилгаа өгөхөд
4. Эдгээртэй холбоотой бусад шаардлагатай зүйлд л зөвхөн ашиглах болно. Мөн дээрх ашиглалтын зорилгын хүрээнд таны мэдээллийг гадны хэлтэс рүү шилжүүлэх тохиолдол байна.
Хэрэв та дээрх заавал бөглөх шаардлагатай мэдээллүүдийг орхигдуулсан аваас материал илгээх, таны хүсэлтэнд хариу өгөх боломжгүй болохыг анхаарна уу.
Хувь хүний мэдээлэлтэй хамааралтай ашиглах зорилгын мэдэгдэл, хувийн мэдээллийг дэлгэх, засах, мэдээлэл нэмэх, устгах, ашиглалтыг зогсоох, гуравдагч этгээдэд мэдээлэл дамжуулахыг зогсоох зэрэг хүсэлтийг доорх хаяг руу холбогдож гаргана уу.
Хувь хүний мэдээллийг хамгаалан зохицуулагч: Санхүүгийн нэгдсэн хэлтэс (Утас: 03-6804-6801)
Глобал Траст Нэтворкс Хувьцаат Компани

Энэхүү форм нь SSL шифрлэгдсэн холбоонд хариу үйлдэл үзүүлнэ

privacy
TOP